Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Ираны Эхсан Бахрамиан Хаяатыг, зооны аваргын төлөө Хонконгийн Ю Люн Чуйг цэвэр ялж, дараагийн барилдаанд БНСУ-ын Бо Бэ Хванийг юүко үнэлгээгээр ялснаар алтан медалийн төлөө Японы бөхийг ялж, тивийн аварга боллоо.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 73 кг жинд өрсөлдөж буй Лондонгийн олимпийн
хүрэл ОУХМ С.Ням-Очирын хувьд эхний тойрогтоо
хийлж, дараа нь Макаогийн бөх Акуйно Да Сильва, Японы Ясухиро Авано,
Ираны бөх Саэйд Моллаей нарыг дараалан ялж, аваргын төлөө БНАСАУ-ын
бөх Кук Хион Хонгд ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн -52 кг-д Б.Бат-Эрдэнэ мөнгө, -42 кг-д ОУХМ М.Уранцэцэг, -57 кг-д Д.Сумъяа -63 кг-д хүрэл медаль хүртээд байна. Үлдсэн жингийн барилдаан маргааш болно.
Ийнхүү манай жүдочид тэмцээний эхний өдөр нэг алт, хоёр, мөнгө, хоёр хүрэл медальтайгаар жагсаалтын хоёрт бичигдэж байна. Японы шигшээ баг дөрвөн алт, мөнгө, хүрэл медалийг тус тус нэгийг хүртсэнээр жагсаалтыг тэргүүлжээ. БНАСАУ нэг алт, хоёр хүрэлтэй гуравдугаарт бичигдсэн байна.
Монголын шигшээ багийг ахлах дасгалжуулагч О.Балжинням,
дасгалжуулагч Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нар удирдан оролцож байна.