Алийша Кийз: Гэр бүл минь хамгийн үнэтэй

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Алийша Кийз: Гэр бүл минь хамгийн үнэтэй

“Girl on Fire” “No One” “Songs in A Minor”-аас эхлээд олон бүтээлээрээ дэлхийн дуу хөгжмийн ертөнцөд өөрийн байр суурийг нэгэнтээ эзэлсэн дуучин Алийша Кийз саяхан “Swizz Beats”-д өгсөн ярилцлагандаа “Гэр бүл минь надад хамгийн үнэтэй эрхэм нандин үнэт зүйл. Ээж, эхнэр хэмээх үүрэг хариуцлагыг хүлээснээс хойш би илүү өөртөө итгэлтэй болсон юм шиг санагдсан. Бас урьдынхаасаа илүү аливаад тайван, хүлээцтэй хандах гээд ер нь л миний амьдралд эрч хүч, эерэг бүхнийг гэр бүл минь бэлэглэдэг. Энэ нь уран бүтээлд маань хүртэл хамгийн их нөлөөлдөг” хэмээн ярьжээ.

2009 онд нөхөр Swizz Beatz-тай хуримласан тэрээр түүнтэй дунд сургуульд мөн найзалж, олон жилийн өмнөөс нэг нэгнийгээ мэддэг байсан талаараа “Daily Mirror”-т өгсөн ярилцлагандаа дурьдсан байна. Хосууд хуримаа хийснээс хойш жилийн дараа Египт Дауд Айбар Деан хүүгээ төрүүлжээ. Францын үзэсгэлэнт  Корсика арал дээр хуримласан хосууд одоогоор Нью-Йорк хотод амьдардаг юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж