
Баянгол дүүргийн 8-р хороонд үйл ажиллагаа явуулдаг "Хан" зочид буудлын доод давхарт байрлах саунд биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс саатуулан шалгаж эхэлжээ. Түүнчлэн Хорооллын эцсийн ТҮЦ-үүдэд шалгалт хийж, хориглосон цэгт тамхи худалдаалж байсан нийт 9-н ТҮЦ-нд торгууль ногдуулсан юм байна.
Г.ДАРЬ