Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /дөрөвдүгээр сарын 19/ 4,451 тоот арилжаагаар 18 компанийн нийт 13,212,591 төгрөгийн 32,392 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 14,660.01 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 302.55 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 70 хэлцэл хийсэн байна. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Ремикон” ХК 3,764,602 төгрөгийн 19,732 ширхэг, “Оллоо” ХК 1,300,000 төгрөгийн 10,000 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.
У.БОЛОР