“Улаан байшинтын” боомтоор Казахстанд очно

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

“Улаан байшинтын” боомтоор Казахстанд очно

                                                                           Фото с сайта vesti.kz
Япон,
Солонгосоос Монголд импортоор оруулдаг хуучин машинуудыг Казахстанд
гурав дахин илүү үнээр зарж байгаа тухай Ub Post сонинд өгүүлжээ.

Автодилерүүд Баян-Өлгий аймгийн “Улаан байшинтын” боомтоор хил гарган Астана хотод очооод машинаа худалддаг гэж сонинд дурджээ.

Kolesa.kz
гэх автын сайтын мэдээгээр 1997 оны Toyota Carina машиныг Казахстанд
9500 доллараар (13,4 сая төгрөг) худалддаг ба тийм машин Монголд зөвхөн 5
сая төгрөгний үнэтэй гэнэ.

Мөн 2008 оны Toyota Corolla машин
Монголдоо 20 сая төгрөг байгаа бол Астана хотод 30 сая төгрөгтэй тэнцэх
мөнгөөр зарагддаг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж