Фото с сайта vesti.kz
Япон, Солонгосоос Монголд импортоор оруулдаг хуучин машинуудыг Казахстанд гурав дахин илүү үнээр зарж байгаа тухай Ub Post сонинд өгүүлжээ.
Япон, Солонгосоос Монголд импортоор оруулдаг хуучин машинуудыг Казахстанд гурав дахин илүү үнээр зарж байгаа тухай Ub Post сонинд өгүүлжээ.
Автодилерүүд Баян-Өлгий аймгийн “Улаан байшинтын” боомтоор хил гарган Астана хотод очооод машинаа худалддаг гэж сонинд дурджээ.
Kolesa.kz гэх автын сайтын мэдээгээр 1997 оны Toyota Carina машиныг Казахстанд 9500 доллараар (13,4 сая төгрөг) худалддаг ба тийм машин Монголд зөвхөн 5 сая төгрөгний үнэтэй гэнэ.
Мөн 2008 оны Toyota Corolla машин Монголдоо 20 сая төгрөг байгаа бол Астана хотод 30 сая төгрөгтэй тэнцэх мөнгөөр зарагддаг ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР