Камерон Диаз “Sony Pictures”-тэй хамтрана

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Камерон Диаз “Sony Pictures”-тэй хамтрана

“Sony Pictures”-ийн “Муу багш” киноны гол дүрийг бүтээсэн нэрт жүжигчин Камерон Диаз тус кино студийн ээлжит шинэ бүтээл "Sex Tape”-д тоглохоор болсон тухайгаа мэдэгджээ. Энэхүү кинонд “Sony Pictures”-ийн найруулагч Жейк Касдан ажиллах бол гол дүрийн эрэгтэй жүжигчнээр Жейсон Сигел Диазтай хамтран тоглох юм байна.

Түүнчлэн Диаз, Сигел нараас гадна Эми Адамс, Эмили Блант, Рөүз Байрни, Женнифер Гарнер нар мөн уг кинонд тоглох юм байна. Кино ирэх долдугаар сараас эхлэн үзэгчдийн хүртээл болох бөгөөд уран бүтээлчид аль хэдийн зураг авалтандаа ороод байгаа талаар Диаз саяхан нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж