Тейллор Свифтийн ээлжит тансаг байшин

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Тейллор Свифтийн ээлжит тансаг байшин

Америкийн каунтри од 23 настай дуучин Тейллор Свифт саяхан Рөүд-Айлендийн “Watch Hill”-д 20 сая ам.долларын үнэтэй байшин худалдан авчээ. Тэрээр худалдан авсан уг байшиндаа аав, ээж, дүү нарынхаа хамтаар нүүж очих гэнэ. Өнгөрөгч онд өөрийн уран бүтээлээс нилээдгүй ашиг олж “Forbes”-ийн шилдгүүдийн эгнээнд бичигдсэн тэрээр үл хөдлөх хөрөнгийн зуучлалын төвөөр уг байшингаа худалдан авчээ. 

Хэдийгээр Тейллор үнэтэй тансаг харшид нүүж орох тухайгаа мэдэгдэхийг хүсээгүй ч энэ долоо хоногийн эхээр гэр бүлийхэнтэйгээ хамт шинэ байшингаа худалдан авахаар ирэхдээ папараццичдын дуранд өртсөн байна. TMZ-д мэдээлснээр залуу дуучин Калифорны Беверли-Хилс, Теннессийн Нашвилд мөн хувийн байшинтай аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж