Бүсгүйчүүд “Tiffany & Co”-ийн үдэшлэгийг чимжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Бүсгүйчүүд “Tiffany & Co”-ийн үдэшлэгийг чимжээ

Гвинет Пэлтроу, Кейт Хадсон, Жессика Биел нарын Холливудын бүсгүйчүүд өчигдөр Нью-Йорк хотын “Rockefeller” төвд зохион байгуулагдсан дэлхийн нэртэй үнэт эдлэлийн брэнд “Tiffany & Co”-ийн үдэшлэгт оролцсон байна. Энэ үеэр үдэшлэгт хүрэлцэн ирсэн тэднийг бусдаас онцгой харагдуулж байсан дур булаам атлаа дэгжин даашинзнууд олны харааг ихэд булаажээ.

“Дейли Мэйл”-д мэдээлснээр тэдний даашинзны сонголт цэнхэр болон хүнд цэнхэр өнгөнүүд давамгайлснаас гадна урт, мөрөө гаргасан ерөнхийдөө ижилхэн хэв загварын байсан нь үдэшлэгт хүрэлцэн ирсэн бусад бүсгүйчүүдийн анхаарлыг татаад авчээ. Түүнчлэн тэдний нүүр будалт үс засалт мөн даашинзан дээрээ тохирсон энгийн атлаа эрхэмсэг дүр төрхийг бүрдүүлсэн аж. Мэдээж, энэ үеэр тэд мөн “Tiffany & Co”-ийн эрдэнийн чулуун бугуйвчаас эхлээд тус брэндийн аксисуараар гангарсан нь гэрэл зурагчдын хараанд ийнхүү өртсөн байна.

Үдэшлэгт Пэлтроу, Хадсон, Жессика нараас гадна Мишель Уильямс, Жессика Паркер, Хилари Рода нарын одод мөн оролцжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж