Эдийн засаг сэргэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Эдийн засаг сэргэнэ гэв

UBRM консалтинг” ХХК-аас санаачлан Оксфорд
бизнес групп, Оюутолгойн санх
үүгийн дэмжлэгтэйгээр “Монгол Улс дахь гадаадын хөрөнгө
оруулалт-эрсдэл, сорилт, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний  бага хурал
зохион байгууллаа. Эдийн засгийн чиглэлийн бүхий л лидерүүдийг хөрөнгө оруулагчдын хамт цуглуулсан энэхү эрдэм
шинжилгээний бага хурал нь УИХ-ын чуулганаар “Стратегийн ач холбогдол б
үхий аж ахуйн
нэгжид гадаадын х
өрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль”-д оруулах
нэмэлт
өөрчлөлтийг
хэлэлцэх
үетэй цаг хугацааны хувьд давхцаж таарсан юм. Хөрөнгө оруулалтыг
царцанги байдалд оруулсан гол “буруутан” болсон дээрх хуульд нэмэлт
өөрчлөлт оруулсан
талаарх баяртай мэдээг дуулгасан х
үн нь ЭЗХЯ-ны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт бүртгэлийн
газрын дарга С.Жавхланбаатар байлаа.
Зөвхөн хуулийн өөрчлөлтийг батлаад зогсохгүй хууль
хэрэгж
үүлэх журмыг мөн баталсан нь гадаадын хөрөнгө оруулалтыг
гацаанаас гаргаж, с
үүлийн хагас жилд эдийн засаг сэргэх үндсийг тавьж
байна гэж тэрбээр тодо
тгосон.
Хурлын
үеэр гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн
хугацаанд ямар байсныг 2003 оноос хойшхи зураглалаар хэлэлцсэний дээр Монгол
Улсын геополитекийн орон зайн талаар ч х
өндсөн юм. Эдийн засгийг галт тэргээр зүйрлэвэл гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд зүтгэх депо
болж ирсэн.
Арваад жилийн өмнө манай төр засгийн
удирдлагууд гадаад улс оронд зочлох, гадны зочдыг урих б
үртээ хөрөнгө оруулахыг
уриалж, гуйдаг байсан бол
өдгөө хөрөнгө оруулалтыг дэмжихийн дээр зохицуулах талаар ярих хэмжээнд хүрсэн нь том
амжилт гэдгийг
эрдэмтэн,
судлаачид онцолж байв. Харин эдийн засгийн оргил
үе 2011 оноос
буурсан нь
ганц дотоодын хүчин зүйлээс гадна
дэлхийн улс орнуудын эдийн засгийн
байдал, тэр дундаа БНХАУ-ын улстөрийн өөрчлөлтөөс хамаарсан гэдэгтэй санал нэгдэв.

Дэлхий
нийтийн хэмжээнд гадаадын х
өрөнгө оруулалт буурсны дээр бүс нутгийн
хэмжээнд 18 хувийн бууралттай байгаа х
өрөнгө оруулалт энэ
оны с
үүлийн хагаст өсөн нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэсэн өөдрөг дүгнэлтийг эдийн засагчид хэлж байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж