&#34Оддын дайн&#34 2015 онд дахин гарна

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

&#34Оддын дайн&#34 2015 онд дахин гарна

Шүтээн болсон кино туульсийн үргэлжлэл нь бодит болоод байна. Зөгнөлт туульсийн шинэ гурвал ойртож буй “Эцэг эхээ” төслийн баг харуулж байна.

“Оддын дайны” шүтэн бишрэгчид нь маш баяртай байгаа бололтой. Олон улсын тусгай чиглэлийн “CinemaCon-2013” үзэсгэлэн яармагийн хүрээнд дөрөвдүгээр сарын 17-ны өдөр “The Walt Disney” компанийн тэргүүн АланХорн мэдээлэл хийн 2015, 2017, 2019 онуудад туульсийн шинэ гурван киног прокатад гаргана гэж мэдэгджээ.

"Оддын дайн. VII хэсэг"  гэсэн нэрийг шинэ гурвалын эхний анги аваад байна. Киноны найруулагчаар Жеффри Жейкоб Абрамс, шинэ кинонуудын зохиол дээр найруулагч бөгөөд продюсер Лоуренс Кэздан, продюсер бөгөөд жүжигчин Саймен Кинберг нар ажиллаж байна.

“Оддын дайн” кино төсөл одоогоор зургаан кино багтжээ. Энэ төслийг “Lucasfilm Ltd” компанийн тэргүүн байсан Жорж Лукас хэрэгжүүлэх бөгөөд тэрбээр өөрийн компанийг өнгөрсөн оны аравдугаар сард The Walt Disney Company-д худалджээ.
Оддын дайн киноны эхний анги нь 1977 онд прокатад гарахдаа  маш том амжилтыг үзүүлсэн юм. Дараагийн хоёр анги нь 1980 ба 1983 онд хийгджээ. 1999 онд “Оддын дайны дараагийн гурван кино хийгдэж эхлээд 2005 онд зургаа дахь киноны нээлт нь болж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж