Google, Microsoft-ийн ашиг өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Технологийн салбарын хамгийн том хоёр компани болох Google, Microsoft-ийн ашиг өссөн үзүүлэлттэй гарчээ. Google компанийн жилийн эхний гурван сарын ашиг 3,35 тэрбум ам.доллартай гарсан нь өнгөрсөн оныхоос 16 хувиар өссөн үзүүлэлт юм. Ашиг өсөх болсон гол шалтгааныг онлайн зар сурталчилгаатай холбон тайлбарлаж байна. Харин Microsoft компанийн эхний гурван сарын ашиг 7 тэрбум ам.доллартай гарсан нь өнгөрсөн оныхоос 17 хувиар өссөн үзүүлэлт юм. Ийнхүү ашиг олох болсон шалтгааны Windows 8 үйлдлийн системтэй холбон тайрбарлаж болохоор байна. Хэдийгээр энэ жил персонал компьютерийн худалдаа огцом буурсан ч Microsoft-д тэр бүр нөлөөлсөнгүй. Харин мэргэжилтнүүд эхний гурван сард ашигтай гарч болох ч жилийн сүүлээр хоёр компанийн ашиг өмнөх жилийнхээс тийм ч их хэмжээгээр өсөхгүй гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа билээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж