Мозамбикийн уурхайчид бослого гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Мозамбикийн уурхайчид бослого гаргажээ

Мозамбикэд үйл ажиллагаагаа явуулдаг Бразилийн хөрөнгө оруулалттай уул уурхайн Vale компанийн хууль бус ажиллагааг эсэргүүцэж Мозамбикийн иргэд бослого гаргасан байна. Тус компанийн Мозамбик ажилчдын таван жилийн нөхөн олговорыг огт төлөөгөөгүйгээс болж энэхүү бослого үймээн гарахад хүрчээ. Мөн сүүлийн хоёр жилийн цалинг тал хувиар нь өгсөнд ажилчид бухимдаж байгаа аж. Тус уурхайн ажилчид сарын 2000 ам.долларын цалинтай юм байна. Vale компани Мозамбикийн баруунхойд мужид байх Тете мужийн уурхайд олборлолт хийдэг бөгөөд 5000 хүн ажилладаг гэсэн судалгаа бий. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус улсын засгийн газар Vale үйлдвэрийн эздэд сануулах бичиг явуулсан аж.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж