Дуучин С.Жавхлангийн охин папарацид өртжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Дуучин С.Жавхлангийн охин папарацид өртжээ


Дуучин
С.Жавхлан охиныхоо ээжтэй хамт амьдрахгүй байгаа талаар дуулиан дэгдэж
байсан. Байнга олны анхааралд байдаг дуучин залуугийн бяцхан охины
зургийг "Соронз" сэтгүүл эхний нүүрэндээ тавьсан нь дахиад л баахан
шуугиан дэгдээв. Алдартай дуучин аавыгаа өвчсөн мэт адилхан төрсөн охин
хийгээд, даруухан, нүдэнд дулаахан ээжийнх нь зураг ийнхүү олны
анхаарлын төвд ороод байна. Түүнээс гадна "Соронз" сэтгүүл жинхэнэ
папараци гэдгийг Монголд харуулахыг зорьж, улстөрчид, олны танил
эрхмүүдийн эхнэр, хүүхдүүд, хөшигний цаадхи амьдралын сонин содон
зургуудыг тавьжээ.

Уг
сэтгүүлийн анхны дугаарт "АПУ"-гийн захирал П.Батсайханы гэргий
Алимаагийн нэг өдөр өмссөн хувцасны үнэ, брэндийг нэг бүрчлэн тоочиж
тавьжээ. Түүний цүнх нь л гэхэд 15 мянган ам.долларын үнэтэй байв.
Тэгвэл "Соронз" сэтгүүлийн хоёр дахь дугаарт поп хатагтай
Б.Сарантуяагийн Шарга морьт дахь хаус болон Монголын цуутай гэр
бүлүүдийн папараци зургуудийг нийтэлжээ.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж