МУИС-ийн Газарзүй, геологийн сургуулийн Геологи, ашигт малтмалын тэнхим, “Geoleader” Төрийн бус байгууллагаас хамтран доктор, профессор Я.Болдын нэрэмжит Улсын геологийн багийн тавдугаар олимпиадыг зохион байгуулах гэж байна. Олимпиад дөрөвдүгээр сарын 20-нд болно. Геологи, уул уурхайн чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн оюутнууд тус олимпиадад оролцох боломжтой ба нэгдүгээр дамжааны ангиллын баг гурван гишүүнтэй, 2-4 курсын оюутнуудын дөрвүүлээ баг бүрдүүлж өрсөлдөх юм. Олимпиадын нэгдүгээр курсын ангиллын тэмцээн МУИС-ийн Газарзүй, геологийн сургуульд болох бол 2-4 дамжааны оюутных Монгол-Япон төвийн их танхимд болох юм.
Олимпиадын Техникийн зөвлөгөөн дөрөвдүгээр сарын 19-ний 16.00 цагт МУИС-ийн Газарзүй, геологийн сургуулийн 114 тоотод болно.
Дашрамд сануулахад, оролцогчид оюутны үнэмлэх, багийн гишүүдийг тодорхойлсон сургуулийн тодорхойлолт бүрдүүлэх бөгөөд багийн эмблемийг geoleader_fes@yahoo.com хаягаар илгээх ажээ.
Т.МАША