
Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдах болзол хангасан 57 оюутан байгаа гэнэ. Гэвч тэд тэтгэлгийн мөнгөө авч чадахгүй байгаа, энэ асуудлаар холбогдох албаны хүмүүст хандахад тэтгэлгийн мөнгийг 2013 оны төсөвт суулгаагүй тул олгох боломжгүй, мөн Засгийн газрын тогтоолыг өөрчилж буйтай холбоотой гэсэн хариу авчээ. Тиймээс тэдгээр оюутнууд тэтгэлгийн мөнгө болох нэг оюутны 800 мянган төгрөгийг дөрөвдүгээр сард багтаан олгохыг хүсч буйгаа уламжилж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандахаар болжээ.
М.НАРАН