Грект хянагч этгээд 30 цагаачийг шархтуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Грект хянагч этгээд 30 цагаачийг шархтуулжээ

Грекийн Пелопеннесийн тосгонд орших “Nea Manolada” гүзээлзгэний фермийн нэгэн хянагч цагаач иргэдийн зүг гал нээж, 30 хүнийг шархтуулжээ. ВВС-ийн мэдээлснээр голдуу Бангладешээс ирсэн 200 орчим цагаач ажилчид хөдөлмөрийн хөлсөө авахаар эсэргүүцэл гаргаснаар энэхүү хэрэг гарсан байна. Грекийн албаныхны мэдээлснээр хохирогчдыг нэн даруй эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байгаа гэнэ. Түүнчлэн Грекийн цагдаагийн газраас энэхүү хэрэгтэй холбоотойгоор гүзээлзгэний фермийн эзнийг өөр нэг ажилтных нь хамтаар баривчлан саатуулаад байгаа юм байна. 

“Nea Manolada” гүзээлзгэний ферм нь Грекийн нийслэл  Афин хотоос 260 км орчим зайтай газарт оршдог бөгөөд энд олон мянган цагаач иргэд хөдөлмөр эрхэлдэг аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж