![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/4/3a403d43d0cab382/5c5ee06612d20c95original.jpg)
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Залуу наснаасаа эхлээд парламентад суусан хүний хувьд хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байгаад би их гайхаж байна. Туршлагатай улстөрчийн хувьд энэ нь ёс зүйгүй харагдаад байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хуулийн зүйл заалтыг нь харахад гэмт хэрэг биш зөрчил юм билээ. С.Баярцогт гишүүн өмнө нь улстөрд байгаагүй улстөрийн соёлыг бий болгож, үлгэр жишээ үзүүлж байна. Үүнээс гадна Оюулгойн гэрээг олон талаас нь ярьсан. МАН, АН хамтраад хийсэн гэрээ. Үүнд ганцхан С.Баярцогтод буруу чихэх шаардлага байхгүй. Ардчилсан намын гишүүд, улстөрчид түрүүчээсээ улстөрийн соёлыг харуулж байгаа” гэдгийг хэлээд, гишүүдийг аливаа асуудалд хариуцлагатай хандахыг уриаллаа.
УИХ-ын гишүүн Д.Арвин “С.Баярцогт гишүүний ярьсан ярианаас үндэслэн ажлаасаа чөлөөлөгдөх зүйл хийгээгүй гэж бодож байна. Гэтэл УИХ-ын чуулганы танхим шүүхийн танхим шиг санагдаж байна. Оюутолгойн ХХК-ийн асуудлыг ганцхан С.Баярцогттой холбох хэрэггүй гэж бодож байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Энэ бол сайн жишиг. Төрийн албаны бугширсан байдал яаж мөрдөгдөх нь үр дагавартай зүйл. Монгол төрийн албыг шударга байлгах үүднээс бид зөв шийдэл гаргах ёстой” гэдгийг санууллаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энд байгаа гишүүд бүгдээрээ данстай гэж би бодож байна. Хамгийн гол нь дансанд орж байгаа эх үүсвэр чухал гэж бодож байна. АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харах хэрэгтэй. Яагаад заавал гадаадад дансанд их хэмжээний мөнгө хийсэн бэ, мөн офшор данс гээд олон асуудал байгаа. Сүүлийн үед мөнгө угаах хэрэг гараад байна гэж би харж байгаа. Хэрэв ийм данстай хүн байгаа бол эртхэн зарласан нь дээр гэж бодож байна” гэв.
Санал, шүүмж үргэлжилж байна.