Хятадад өнгөрсөн гуравдугаар сард шувууны томуугийн “H7N9” вирусын өсвөрийн халдвар гарснаас хойш өвчлөгсдийн тоо 83 болж, 17 хүн амь үрэгдээд байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр ойрын өдрүүдэд шинээр 19 хүн халдвар авсан болох нь тогтоогджээ. Үүнээс Хенань мужид оршин суудаг тэжээвэр шувууны худалдаачин, 38 настай эмэгтэй өвчилсөн нь тус мужийн хувьд анхны тохиолдол гэнэ.
Одоогийн байдлаар шувууны томуугийн “H7N9” вирусын халдвар Шанхай, Бээжин хотууд болон Аньхуй, Жянсу, Жезян, Хэнань зэрэг зүүн хэсгийн мужуудад илрээд байгаа юм.
Үүний зэрэгцээ Хятадын эрдэмтдийн зүгээс одоо болтол үхлийн аюулт шувууны томуугийн “H7N9” вирусын өсвөрийн халдах замыг тодорхойлж чадаагүй байгаа учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж хүсч, гадаадын эрдэмтэн, шинжээчдийн урьж ажиллуулахаар болоод байгаа билээ.