Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

“iLoft Function House”-ын бүжгийн талбайд долоо хоног бүрийн пүрэв гаригийн орой Куба, Латин Америк, Африк хөгжмийн цоглог, хөнгөн ая эгшиглэн Салса бүжгийн шоу болдог билээ. Мэргэжлийн бүжгийн багш нар удирдан явуулдаг уг шоу салса бүжгийг эхнээс нь цуврал хичээл болгон заахаар болсон байна шүү. Мөн реггатон заах бөгөөд биеийнхээ хүссэн хэсэг тус бүрээ хөдөлгөн бүжиглэж сурах боломж олгож байна. Хэрвээ та яг одоо Латин, Америкт хит болж байгаа, эрчимтэй өөдрөг куба, латин салса, бачата, мэренги, реггеатон, флашмоб, кизомба дуунуудыг сонсч, хамтдаа хөнгөн хөгжмийн хэмнэлд бүжиглэж, ажлын стресс ядаргаагаа тайлан доргин цэнгэж, нэгэн үдшийг мартагдашгүй сайхан өнгөрүүлэхийг хүсвэл өнөөдөр орой “iLoft Function House”-ыг зориорой.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж