Ой хээрийн түймрээс сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Ой хээрийн түймрээс сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Урин дулаан цаг ирж буй энэ үед Нийслэлийн онцгой байдлын газраас ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг чангатгахаар болжээ. Тодруулбал, нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжид дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 6-ныг хүртэл гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг чангаруулахаар болсон байна. Тухайлбал,

  1. Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай, Ойн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт
  2. Объектын гамшгаас хамгаалах төлөвлөгөө болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалт
  3. Тухайн байгууллагын хэмжээнд ажилтан, албан хаагчдыг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, тэдгээрийг болзошгүй нэхцөл байдал үүссэн үед үүрэг гүйцэтгэх дадлага олгох, бэлэн байдлыг хангуулах талаар
  4. Гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний шаардагдах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх, үйл ажиллагааныхаа онцлогт зохицуулан дайчлах хүч хэрэгсэл болон мэргэжлийн албадыг татан оролцуулах талаар ажлын төлөвлөлт, бэлтгэл бэлэн байдал
  5. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажил, гал унтраах багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал
  6. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргиилэх арга хэмжээний хүрээнд ой хээрийн түймэртэй тэмцэх, хүч хэрэгсэл, шаардагдах шатах тослох материал, хоол хүнсний нөөц бүрдүүлэлт
  7. Байгууллагын гадна талд Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх самбарыг байрлуулсан эсэхэд тус тус шалгалт хийх ажээ.

Цаашид цаг агаар дулаарч ногоон бүсэд аялал зугаалга хийх улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд олон нийтийг ногоон бүсэд зорчихдоо анхаарал болгоомжтой,  хариуцлагатай байж, татсан тамхины иш, түлсэн галын үнс нурмаа бүрэн унтрааж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг НОБГ-аас анхааруулж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж