Ховдод оргосон хүмүүжигчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Ховдод оргосон хүмүүжигчийг баривчилжээ

ШШГЕГ-ын харьяа Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба буюу хорих 457 ангиас өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр гурван хоригдол оргосон. Тэдний хоёрыг баривчилж, хүмүүжигч Ц.Батбаярыг хуулийн байгууллагынхан нэг сарын турш  эрэн сурвалжилсан.  Албаны эх сурвалжийн мэдээлснээр хүмүүжигч Ц.Батбаярыг өнөөдөр 14.00 цагийн орчимпд Ховд аймгийн Буянт сумаас баривчилжээ.

Дашрамд, ШШГЕГ-ын эрлийн баг, Цагдаагийн байгууллагатай хамтран эрэн хайх ажиллагаа явуулж, дөрөвдүгээр сарын 1-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шургын гүүр гэдэг газраас Х.Мягмаржавыг олж баривчилсан. Мөн ялтан А.Отгонбаярыг иргэдийн өгсөн мэдээллийн дагуу дөрөвдүгээр сарын 6-ны 22.00 цагийн орчимд Ховд аймгийн нутаг Улаан ямаат гэх уулын орчмоос түүнийг баривчилсан юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж