Тус хөгжмийн наадамд нийт 18 орны 908 уран бүтээлч оролцож, үндэсний, сонгодог, орчин үеийн хөгжмийн төрлүүдээс Туркийн ард түмэнд танилцуулах бөгөөд Монголын уран бүтээлчид анх удаагаа энэхүү наадамд оролцож буйгаараа онцлог юм.
ҮДБЭЧ-ын уран бүтээлчдийг энэхүү наадамд оролцуулах саналыг Монголын Урлагийн зөвлөл тус наадмын зохион байгуулагчдад санал болгон “Туркиш Эйрлайнс” компани ҮДБЭЧ-ын уран бүтээлчдийн нислэгийн зардлыг ивээн тэтгэн оролцоод иржээ.
Наадмын үеэр МУЗ-ийн тэргүүн, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ҮДБЭЧ-ын найруулагч Д.Ганболд, тус чуулгын их хуурч Д.Ариунболд нар Олон улсын хөгжмийн наадмын талаар Туркийн үндэсний телевиз, Анкара хотын телевиз, наадмын телевизэд ярилцлага өгч, Монголын хөгжмийн урлагийг сурталчилжээ. Тус наадмын хүрээнд болсон тоглолт DVD болон гарах ба ҮДБЭЧ-ын уран бүтээлчид тун удахгүй МУЗ-ийн сар тутамд бэлтгэн нэвтрүүлдэг “Урлагийн сүлжээ” нэвтрүүлэгт оролцон, наадмын тухай дэлгэрэнгүй танилцуулах юм байна.