Шатахуун дутуу шахдаг эсэхийг шалгажээ

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Шатахуун дутуу шахдаг эсэхийг шалгажээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт шатахуун түгээх станц /ШТС/-ууд шатахуунаа дутуу шахдаг тухай гомдол иржээ. Мэдээллийн дагуу ШӨХТГ-аас Стандарт хэмжил зүйн улсын байцаагчтай хамт Орхон аймаг болон нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй “Петровис” ХХК-ийн IV  ШТС, “М-Ойл” ХХК-ийн Баянбүрдийн тойрог дахь ШТС, “Сод Монгол” компанийн Гандангийн дэнж дэх ШТС-уудаар өнөөдөр гэнэтийн шалгалт хийсэн байна.

Хяналт шалгалтын үеэр Стандарт хэмжил зүйн газрын хэмжил зүйн багажтай машинд АИ-92, дизель, А-80 шатахууныг газар дээр нь хэмжин шатахууны шахалт, чанарыг шалгаж үзэхэд тогтоосон норм, журмын дагуу байна гэж үзжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж