Амиа хорлохыг завдаад өөр хүний аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Амиа хорлохыг завдаад өөр хүний аминд хүрчээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд амиа егүүтгэх гэж есөн давхраас үсрээд өөр хүн дээр унаж аминд нь хүрсэн харамсалтай хэрэг энэ сарын 9-нд гарсан билээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, амиа хорлохыг завдсан хүн нь зургаан жилийн өмнө Сэлэнгэ аймагт осолдсон МИ-8 нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн П.Цогжаргал бололтой. Хэрэг гарах өдөр тэрбээр согтуу байсан бөгөөд өдгөө ГССҮТ-д ясны хугарлаа эмчлүүлж байгаа аж.

П.Цогтгэрэл нь нисдэг тэрэгний ослын үеэр онгоцны бэхэлгээний сэгэнд гараа даруулж, баруун гараа тайруулсан билээ. П.Цогтгэрэлд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол бусдыг санаагдгүй байдлаар хөнөөсөн гэх үндэслэлээр таван жил хүртэлх хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж