Туялзуур сэлэмний хоёр дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 21-нд Хаан банкны театрт болох ажээ. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй хүнд сэлэмний төрлөөр зохиогдох бөгөөд 30 гаруй тамирчин оролцох юм байна.Туялзуур сэлэмний анхдугаар УАШТ 2010 онд болж байсан бөгөөд анхны аваргаар Б.Баттөмөр тодорч байжээ. Энэ удаагийн УАШТ-нд амжилт үзүүлсэн тамирчид ирэх зургадугаар сард БНХАУ-ын Шанхай хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжтой болох юм.
Б.ЭНХ