Эрчим хүч хэмнэлтийн хуулийг боловсруулж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Эрчим хүч хэмнэлтийн хуулийг боловсруулж дуусчээ

Монголын эрчим хүчний хэрэглээ жил тутам 7-9 хувиар өсч буй ч шинэ эх үүсвэр нэмж чадахгүй байгаа. Тиймээс үйлдвэрлэсэн эрчим хүчээ үр бүтээлтэй ашиглах, хэмнэж гамнахад чиглэсэн Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг боловсруулаад бараг дуусчээ. Эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг таван бүлэг бүхий хуулийг боловсруулан сайдын зөвлөлдөө өргөн бариад байгаа гэнэ. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөлвлөж байсан ч өргөн барьж амжаагүй ажээ.

Эрчим хүчний хэмнэлтийн хууль нь эгэл нэгэн хэрэглэгчээс эхлээд томоохон хэмжээний хэрэглэгчдэд чиглэсэн хууль боловч томоохон хэрэглэгчдэд хамгийн ихээр хамаарах юм. Хуулийн төсөлд эрчим хүч үйлдвэрлэгч болон томоохон хэрэглэгчдийг үүрэг хүлээсэн хэрэглэгч хэмээн тодорхойлжээ. Жилд 1500 гкал-аас дээш хэмжээтэй цахилгаан хэрэглэгчийг үүрэг хүлээсэн хэрэглэгчид тооцно гэсэн заалт ч бий. Эрчим хүч хэмнэнэ гэдэг нь хэрэглээг хязгаарлана гэсэн үг биш бөгөөд үр ашгийг дээшлүүлэхийн нэр гэж хууль санаачлагчид хэлж байна. Цахилгаанаа хэмнэсэн хэрэглэгчдийг урамшуулахын дээр аж ахуйн нэгж байгууллагуудын дулааны алдагдлыг бууруулах санаачлагыг төрөөс дэмжих ажээ.
 

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж