Жейден Смит шинэ харилцаагаа үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Жейден Смит шинэ харилцаагаа үгүйсгэв

Нэрт жүжигчин Уилл Смит болон Жада Пинкет нарын хүү Жейден сүүлийн үед Америкийн реалити шоуны од Килли Жейннертэй болзох болсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон. Харин Жейдэн саяхан энэ талаар анх удаа олны өмнө илэн далангүй яриа өрнүүлсэн гэнэ. Тэрээр энэ долоо хоногийн эхээр “Wonderland”-д өгсөн ярилцлагадаа “Килли бол миний хамгийн сайн найз, цаашдаа ч бид сайн найзууд хэвээр байх болно” хэмээн ярьжээ.

Килли, Жейден нар өнгөрөгч сард залуу од Жастины тоглолтод оролцоод ирсэн гэнэ. Түүнчлэн тэрээр саяхан аав ээж, дүүгийн хамт  Цагаан ордонд зочилж, ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан тухайгаа мөн дээрх ярилцлагадаа дурьджээ. Уран бүтээлийн хувьд тэрээр одоогоор  найруулагч Найтийн ирэх зургадугаар сард нээлтээ хийх шинжлэх ухааны, уран зөгнөлт нэгэн шинэ киноны ажилд ороод байгаа юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж