Өөрийнхөө комиксыг зарах боломжтой арр гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Өөрийнхөө комиксыг зарах боломжтой арр гарчээ

Комик ном сонирхдог хүмүүст зориулсан ComiXology нэртэй нэгэн шинэ арр гарчээ. Энэхүү арр-ыг суулгаснаар та “Марвел”-ын 700 ширхэг комик номыг үнэгүй үзэх боломжтой болох аж. ComiXology арр нь iPad, iPhone, Android, Kindle Fire, Windows 8 гээд бүхий л платформ дээр ажиллах хувилбараа гаргаад байгаа юм. Мөн комик ном бүтээгчдэд томоохон боломжийг олгож, бүртгэлийн төлбөр авахгүйгээр өөрийн бүтээсэн комик номоо байршуулж худалдаалах боломжийг олгож байгаа аж.

Гагцхүү уг бүтээл тань 100 хувь таны өмч байхыг тэд шаардах гэнэ. Энэ нь элдэв оюуны өмчийн маргаанаас сэргийлэх зорилгоор тавигдаж буй шаардлага юм байна.

Дашрамд сонирхуулахад, одоогийн байдлаар 30 мянга гаруй комик ном онлайн худалдаагаар борлуулагдаж байгаа ба өдөрт хэдэн мянгаараа зарагддаг байна. Тиймээс энэ бол томоохон зах зээл юм.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж