Киночид их цэвэрлэгээ хийв

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Киночид их цэвэрлэгээ хийв

Монголын Кино урлагийн зөвлөлийн Удирдах зөвлөлөөс жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Монголын кино уран бүтээлчдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Энэ жил Кино уран бүтээлчдийн өдрийг угтаж их цэвэрлэгээ хийсэн байна. Уран бүтээлчид өнгөрсөн амралтын өдрөөр нэгдэж, “Бохирдлыг цэвэрлэе” уриан дор Туул гол орчмын гурван км газрын хогийг цэвэрлэжээ.

Киночид Туул голын орчмыг цэвэрлэхээр санаандгүй сонгоогүй гэнэ. Учир нь Монголын кино урлагийн түүхтэй салшгүй холбоотой “Цогт тайж”, “Сүхбаатар”, “Тунгалаг тамир”, “Үер”, “Мартагдашгүй намар”, “Шувууд буцах намар” зэрэг олон киноны зураг авалтыг уг голын эрэг дагуу хийж байсан түүхтэй юм. Уг цэвэрлэгээнд МКУЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүд, тус зөвлөлийн дэргэдэх “Гильдүүд”, Ахмадын хорооны гишүүд, “Тэнгис” кино театрын ажилчид болон СУИС, Радио Телевизийн дээд сургуулийн багш оюутнууд оролцжээ. Мөн энэ арга хэмжээг дэмжиж, Нийслэлийн хот тохижилтын газар хамтран ажилласан байна.

 Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж