Энэхүү төслийг албан ёсоор эхлүүлэхээс урьтан бэлтгэл ажлыг 2010 оноос хойш хангаж, 2011 оноос эхлэн MRC&C компанийг зөвлөхөөр сонгон, хамтран ажиллаж байна. MRC&C компани Монгол улсын хэмжээнд 40 гаруй компанид Олон Улсын стандартын талаарх сургалт, зөвлөгөө үзүүлээд буй туршлагатай компани юм.
Бэлтгэл ажлийн хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны “Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ Монгол” үндэсний хөтөлбөрт хамрагдан, “ТАМ”,“BAS” шат дараалсан төслийг хэрэгжүүллээ. Уг төслүүдээр компанийн менежмент, хүний нөөц, санхүүгийн удирлагын тогтолцоог шинэчлэн сайжруулсан юм.
ISO9001:2008 Чанарын Удирдлагын тогтолцоо нь тухайн байгууллагын менежмент, үйл ажиллагаа ялангуяа хэрэглэгчид хүрэх эцсийн бүтээгдэхүүн Олон Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд хүргэсэн байхыг шаарддаг. Тиймээс ч компанийхаа чанарын удирдлага, үйл ажиллагаагаа цаг ямагт сайжруулан ажиллана гэсэн үг юм.
“Цаст Констракшн” ХХК ISO 9001:2008 стандартын шаардлагад нийцсэн Чанарын удирдлагын тогтолцоог компанидаа нэвтрүүлэн, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хэвшүүлэн, энэхүү тогтолцоог тасралтгүй сайжруулан Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ISO 9001:2008 батламжтай байгууллага болохын төлөө зорин ажиллаж байна.