Халхгол суманд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Халхгол суманд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Дорнод аймгийн Халхгол, Матад сумдын нутгаар цас их орж өвөлжилт хүнд байсан бөгөөд одоо хаваржилтын байдал маш хүнд байна. Тус аймгийн Улаан загалмайн хорооны ахлах арга зүйч Х.Чулуунцэцэг, арга зүйч Г.Энхмаа, Н.Үүрцайх нар дөрөвдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд тус суманд очиж тусламжийг гардуулан өглөө.

МУЗН-ийн зарласан малчдад туслах уриалгын дагуу Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, УЗХ хамтран орон нутагтаа уриалга зарласан юм. Дорнод аймгийн УЗХ ард иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын өгсөн хандив тусламжийг Халхгол суманд хүргэж өгөх ажлыг зохион байгууллаа. Уриалгаар байгууллага, аж ахуй нэгж, иргэдээс нийт 6567090 төгрөгний 23 нэр төрлийн бараа материал, дансаар нийт 2090400 төгрөг цугларсан байна. Мөн МУЗН-ээс 2565930 төгрөгний дулаан хувцсыг тусламж  болгон малчдад өгсөн байна.



Тусламжийн хүргэж өгсөн багийнхан
зуданд нэрвэгдсэн Халхгол сумын иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсож сэтгэл зүйн дэмжлэг үзүүллээ. Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын илгээсэн хайрцаг дүүрэн хайрыг малчдад гардуулсан байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж