“Харанга”-ын Я.Одсүрэн тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

“Харанга”-ын Я.Одсүрэн тоглолт хийнэ

“Харанга” хамтлагийн 25 жилийн ой ирэх онд тохионо. Ойн хүрээнд тэд олон бэлэг задлахаар зэхсэний нэг нь хамтлагийн гитарчин Я.Одсүрэнгийн тоглолт ажээ. Оогий нэрээрээ олонд танигдсан тэрээр гитар тоглохоос гадна олон сайхан дууны ая зохиосон нэгэн. Тэрээр “Харанга” хамтлагийн “Энэ бол дурлал биш”, “Насаа хайрла ээж минь”, “Он жилүүд”, “Оддын тоогоор наслаасай”, “Их хаадын сүнс” болон “Sweetymotion” хамтлагийн “Хаахна явна”, Б.Чинбат “Алсын гялбаа”, “Заяамал хайр”, Д.Батсүх “Чиний төлөө би”, залуу дуучин Инаягийн “Гудамж” зэрэг олны хүртээл болсон дууны аяыг зохиожээ. Тиймээс өөрийн зохиосон, олны хүртээл болсон эдгээр бүтээлээрээ урлагт хайртай үзэгч, сонсогчдодоо бэлэг барихаар шийдсэн гэнэ. Тэрээр урлагт зүтгэсэн 25 жилийн хугацаанд анх удаа “Оогий Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа” бие даасан уран бүтээлийн тоглолтоо ирэх тавдугаар сарын 17, 18-нд “UB Palace”-ийн концертын их танхимд хийхээр товлолоо.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж