Япон улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын олон талын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор санхүүгийн тусламж үзүүлэх “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөр нь Засгийн газрын бус байгууллага, орон нутгийн засаг захиргаа зэрэг байгууллагуудаас хэрэгжүүлж буй төслүүдийг дэмжих зорилготой ажээ. Дархан-Уул аймагт “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөр 1999 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Уг хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар аймгийн Засаг дарга С.Насанбаттай Япон улсын Элчин сайдын яамны нэг дүгээр нарийн бичгийн дарга Кондо Казүмаса, хоёр дугаар нарийн бичгийн дарга Күрокү Кэнтаро нар уулзалт хийв. Энэ удаагийн уулзалтаар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн ач холбогдол, үр дүнг ярилцаж цаашид хэрхэн хамтарч ажиллахаа төлөвлөлөө. Манай аймагт өнөөдрийн байдлаар хоёр асуудал тулгамдсан хэвээр байгааг аймгийн Засаг дарга “Өвсний үндэс” хөтөлбөрийн удирдлагуудад уламжилж, хүсэлт тавьлаа. Үүнд:
1. Нийтийн эзэмшлийн зам талбайд байгаа хогийг тээвэрлэх автомашин
2. 2001 оноос эмнэлэгийн түргэн тусламжийн үйлчилгээний асуудал, парк шинэчлэл хийгдээгүй, барилга байгууламжид засвар ороогүй. Эдгээр асуудлуудыг тусгаж Нэгдсэн эмнэлэгийн урьдчилсан төсөл хөтөлбөрийг хүлээлгэж өглөө.
2012 оны хоёр дугаар сарын зургааны байдлаар манай аймагт нийтдээ 10 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжиж 859,5 ам.долларын төсөвт ажил хийгджээ.