Shakira, Rafael Nadal нар холбоотой юу?

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Shakira, Rafael Nadal нар холбоотой юу?

 Сүүлийн
өдрүүдэд Колумбийн дуучин Shakira, теннисийн од Rafael Nadal нарыг
жирийн дотны найзуудаас илүү гүнзгий холбоотой гэсэн хар сэр тэнэж явах
болсон. Өнгөрсөн долоо хоногт Барселонд явагдсан Shakira-гийн хамгийн
сүүлийн уран бүтээл болох “Gypsy” дууны видео клипний зураг авалтад
теннисчин Rafael Nadal, дуучин бүсгүйтэй хамтран тоглосноос хойш энэ
таамаглал Холливуудад гараад байна. “People” сэтгүүлийн мэдээлснээр тэд
W зочид буудалд хамтдаа оройн хоол идэж, тэр үедээ бие биедээ маш ойр
дотно байсан гэнэ. Уг сэтгүүлд “Тэд аяархан инээлдэж, бие биедээ
илэрхий сээтэн хаяж байлаа. Тэдний хооронд эсрэг хүйстнүүдийн таталцал
байгаа нь илт байв. Клипний зураг авалтын үед ч тэд бие бие рүүгээ их
тэмүүлсэн байдалтай байсан” гэж бичжээ. Shakira Аргентиний
ерөнхийлөгчийн хүү Antonio de la Rua-тай хайр сэтгэлийн холбоотой
долоон жил болж байгаа ч хэвлэлийнхэн дуучин, теннисчин хоёрт романтик
холбоо үүсэх магадлалтай байгааг бичсээр байна.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж