Нээлттэй өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Нээлттэй өдөрлөг болж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих “Оролцоог бодит болгоё” сарын аяны хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас Тусгаар тогтнолын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.

Өдөрлөгт тус дүүргтйн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлийг танилцуулж үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, дүүргийн биеийн тамир, спорт хорооны баг тамирчид үзүүлэх тоглолт хийж, 11 төрлийн тэмцээн уралдаан зохиож байлаа. Мөн дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээ, нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдлээс иргэдэд мэдээ мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулж зөвлөгөө өгч  байлаа.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж