Начин цолтнуудын халз барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Начин цолтнуудын халз барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбоо, “Хамаг Монгол” студи хамтран Монгол Улсын шилдэг начин цолтой бөхчүүдийн багийн халз барилдааныг ирэх ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 21-нд “Монгол бөхийн өргөө”-нд зохион байгуулах гэж байна. Одоо барилдаж байгаа амжилт, үзэгчдийн хүсэлтийг харгалзан 12 начинг энэхүү барилдаанд сонгож авсан бөгөөд бөхчүүд хоёр багт хуваагдан өрсөлдөх юм. Нэг бөх нөгөө багийнхаа зургаан бөхтэй хувийн амжилт болон багийнхаа төлөө барилдаж, хамгийн олон даваа авсан баг ялах юм. Ялсан баг зургаан сая, удаалсан баг гурван сая төгрөгийн бай шагнал хүртэх аж.

Барилдах бөхчүүдийн нэрс:

Зүүн талаас: 
              
Өсөх идэр начин Э.Энхбат  
Улсын начин Ду.Батбаяр
Улсын начин Б.Амарзаяа
Улсын начин Ц.Одбаяр  
Улсын начин Б.Батмөнх
Улсын начин Р.Пүрэвдагва

Баруун талаас:

Өсөх идэр начин Ш.Жаргалсайхан
Өсөх идэр начин Б.Гончигдамба
Улсын начин Ч.Баянмөнх
Улсын начин А.Батмөнх
Улсын начин Б.Сангисүрэн
Улсын начин Б.Пүрэвсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж