
Хойд Солонгос 2012 оны арванхоёрдугаар сард пуужин хөөргөж, өнгөрсөн хоёрдугаар сард цөмийн туршилт хийснээр НҮБ-ын шинэ хориг арга хэмжээтэй нүүр тулсан билээ. Харин Хойд Солонгос НҮБ-ын шинэ хориг арга хэмжээг эсэргүүцэн Өмнөд Солонгостой 1953 онд байгуулсан харилцан үл довтолцох гэрээнээс татгалзаж, улмаар Солонгосын хойгт дайны цэрэгжилтийн бэлэн байдал зарласан юм. Түүнчлэн Хойд Солонгос АНУ болон Өмнөд Солонгос улсуудыг хамтарсан цэргийн хээрийн сургуулилт хийж буйг эсэргүүцэн, Йонбён дахь цөмийн үйлдвэрээ сэргээж, Өмнөд хөрштэй бүхий л харилцаа холбоогоо таслан, Кесон дахь хамтарсан аж үйлдвэрийн бүсийг хаагаад байгаа билээ.
Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын тангуулуудын зүгээс Хойд Солонгосыг цөмийн туршилт хийхээр бэлтгэж буй хэмээн мэдэгдсэнээр Япон, АНУ улсууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулж эхэлсэн юм. Олон улсын зүгээс Хойд Солонгосыг их удирдагч агсан Ким Чен Ирийн төрсөн өдрөөр пуужин хөөргөж магадгүй хэмээн хардаж байсан ч байдал харьцангүй тайван байна.
Түүнчлэн энэ долоо хоногийн эхээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе Хойд Солонгостой Кесоны аж үйлвэрийн хамтарсан цогцолборын үйл ажиллагааг сэргээх асуудлаар яриа хэлэлцээр хийх санал тавьсан боловч Өмнөдийн ард иргэдийн Ким Чен Ирийг эсэргүүцсэн үйлдлээс шалтгаалан Хойдын зүгээс тулган шаардах бичиг хариу болгон илгээсэн билээ.