
Форумд АНУ, ОХУ, Канад, Солонгос, Япон, Унгар зэрэг улсын төлөөлөгч, эрдэмтэн судлаач, багш дасгалжуулагчид оролцох аж. Улаанбаатар хотноо хоёр удаа зохиогдох энэхүү форум өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг хангах, хүүхдийн спортод тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хамтран туршлага солилцох зорилготой гэнэ. Хүүхдийн спортын форум өмнө нь 2011 онд Улаанбаатарт, 2012 онд ӨМӨЗО-ы Хөх хотод болж байжээ.
Б.БИЛЭГ