“TOP-150” өргөмжлөлт “ТЭСО” корпораци

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

“TOP-150” өргөмжлөлт “ТЭСО” корпораци

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “TOP-150 аж ахуйн нэгж” шалгаруулалтын шилдгээр үндэсний үйлдвэрлэгч “ТЭСО” корпораци, авилгалын эсрэг үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээр тодорлоо. Тус корпораци нь 2003 онд анх “Бамбар” зайрмагны үйлдвэрээ байгуулснаас хойш “МИЛКО” ХХК, “АГЬ” ХХК, “АГЬ-ИМПЕКС” ХХК, “ДОМОГ ИНТЕРНЭЙШНЛ” ХХК, “ICEMARK”ХХК, “KINGSNACK” үйлдвэр, VITOILүйлдвэр зэрэг хүнсний үйлдвэрлэл, гадаад дотоод харилцаа, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 11 салбар үйлдвэр, компани 700 гаруй ажилчидтай үндэсний томоохон үйлдвэрлэгч болон өргөжөөд байна.

Тус корпораци нь үүсэн байгуулагдсан цагаасаа хэрэглэгчдээ ямагт дээдэлж, бизнестэй  чанарыг эрхэмлэн 10 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна.Аз жаргалын амт уриатай “ICEMARK” зайрмаг, уламжлалыг шинэчлэнэ уриатай МИЛКО үйлдвэрийн бүтээгдэхүүн болох монголын хамгийн өндөр тослогтой сүү “ТОСЛОГ СҮҮ”, эрүүл биеийн, энгийн, өдөр тутмын хэрэглээ болсон “ЗӨВ“ аарцны ундаа, витаминаар баяжуулсан “ЛАПША” гоймон, зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байгаа билээ.

“TOP 150” шилдэг аж ахуйн нэгжид шалгарсан байгууллагуудад шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр “ТЭСО” корпорацийн дэд  захирал Л. Буянтогтохтой цөөн хором ярилцлаа.

-“TOP 150”-д өргөмжлөгдсөнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Баярлалаа. 2012 он “ТЭСО” корпорацийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Үүний нэг жишээ нь “ТОР-150” аж ахуйн нэгжээр шалгарч байгаа явдал гэж ойлгож байна.

-Өнгөрөгч онд хийж бүтээсэн ажлуудаасаа онцолвол?

“ТЭСО” корпораци нь “Чанарын удирдлагын тогтолцоо” буюу “ISO9001-2010”-г нэвтрүүлж, улсын хэмжээнд итгэмжлэгдсэн лаборатортой болсон ба шинээр усны үйлдвэр болох “АГЬ-ИМПЕКС”ХХК-ийг байгуулаад байна. Мөн гадаадын томоохон банкуудтай хамтран хөрөнгө оруулалт хийж, эх орондоо анх удаа 3496 айлын орон сууц барих, улс нийгмийнхээ бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулах томоохон ажлуудыг төлөвлөн эхлүүлээд байна.Энэ бол бидний үйл ажиллагааны чанарын дэвшилт юм.

Манай корпораци энэхүү нэр хүндтэй шагналыг сүүлийн 4 жил дараалан байр ахиулж энэ жил 53 дугаар байранд орлоо.

Энэ амжилтыг хамтдаа бүтээлцэж байгаа нийт ажилчид, хамтран ажилладаг байгууллагууд болон нийт хэрэглэгчиддээ талархснаа илэрхийлье. Бид чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, үргэлж та бүхнийхээ найдвартай түнш байх болно.

Баярлалаа, Танай хамт олны хичээл зүтгэл Монголын ирээдүйд хөгжил дэвшлийг авч ирэх болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж