“Хүүхдийн спорт” форум болно

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн спорт” форум болно

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Спорын бэлтгэлийн төвийн Эрдэм шинжилгээ, судалгааны алба, Монголын үндэсний олимпийн академи, Монголын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, спортын холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуультай хамтран “Хүүхдийн спорт-өнөө ба ирээдүй” олон улсын III форумыг зохион байгуулах гэж байна. Форум энэ сарын 19-20-ны өдөр “Улаанбаатар” зочид буудлын хурлын танхимд болно. Форумын үеэр хүүхэд багачууд биеийн тамир, спортоор хичээллэхэд тулгамдэж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэнэ.

Форумд БНХАУ, АНУ, Япон, Унгер, Канад, БНСУ  болон Монголын биеийн тамир, спортын байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, багш, дасгалжуулагчид оролцоно.  Уг форум нь 2011 онд Улаанбаатар хотод, 2012 онд БНХАУ-ын ӨМӨЗО-нд болж байв.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж