Анодын удирдлагуудын шүүх хурал дууслаа

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Анодын удирдлагуудын шүүх хурал дууслаа

Банкны тухай хууль зөрчин, хуурамч хувьцаа гаргаж, иргэдийг хохироосон хэрэгт буруутгагдсан Анод банкны удирдлагуудын хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, Шүүх хурал сая өндөрлөлөө. Гэхдээ албаны эх сурвалж ялын тогтоолын талаар мэдээлэл өгөөгүй байна. 

Баянзүрх дүүргийн шүүхээс өмнө нь шүүгдэгчдийг хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч хувьцаа гаргасан гэх үндэслэлээр буруутган яллаж, бусдад 116 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт тус бүр тав, Н.Даваа, Л.Уламбаяр нарт гурван жилийн хорих ял оноогоод байсан юм.

Шүүгдэгчид өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа тул нийслэлийн Шүүхэд болсон Шүүх хуралд ирээгүй, харин шүүгдэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар оролцлоо.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж