
Өнөөдөр 16.00 цагаас дээд болон ерөнхий боловсролын сургалттай холбоотой асуудлаар БШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүд 11-11 төвд ажиллаж, мэдээлэл өглөө.
11-11 төвд оюутны тэтгэлэг, гадаадад суралцах тэтгэлэг, төрийн сангийн зээл, тэтгэлэг, замын зардалтай холбоотой олон асуулт ирдэг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн багш нар мөнгө хурааж, ном зарж байгаа гэх гомдол ч тавьдаг байна. БШУЯ-ны мэргэжилтнүүд өнөөдөр тэдгээр асуулт бүрт тодорхой мэдээлэл өгч, иргэдийн санал, гомдлыг хэрхэн барагдуулах талаар үр дүнтэй уулзалт хийсэн юм.
М.НАРАН