Өнөөдрийн байдлаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн тухай албаны хүмүүс мэдээлж байгаа. Тиймээс Хувь нийлүүлэгчдийн хурлаар хамгийн сүүлд Оюутолгойн төсөл дээр гарсан бүх хөрөнгө оруулалтын зардлын дэлгэрэнгүй санхүүгийн баримтыг нэг бүрчлэн гаргаж баталгаажуулахаар болсон юм.
Засгийн газраас Оюутолгой ХХК-д баримтын шалгалт хийх ажил үргэлжилж байгаа талаар Сангийн сайд Ч.Улаан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Ажлын хэсгийг Сангийн яамны Эрсдэлийн удирлагын газрын дарга ахалж байгаа ажээ.
Ш.ЧИМЭГ