
Аж ахуйн нэгж, байгууллагуудад тохиолдож болзошгүй хөнөөл, гамшгийн үед “Анхны тусламжийн нөхөрлөлүүд”-ийн бэлэн байдлыг хангуулах, тэдний мэдлэг дадлагыг батжуулж, нэрвэгдсэн хүмүүст анхны тусламж үйлчилгээг бодитоор үзүүлэх, сэтгэл зүйн болон бие бялдрын бэлтгэлийг хангуулах, сургалт, материал хангалтын түвшинг тогтоож, тэдний үйл ажиллагааг ард, иргэдэд сурталчлах зорилготойгоор “Нөхөрлөл-2013” тэмцээн зохион байгуулагддаг. Энэ жилийн тэмцээнд “ДДЦС” ТӨХК, “ДДСүлжээ “ТӨХК, ”ДСЦТС” ХК, “Шарын гол” ХК, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Эрэл” цементийн үйлдвэр, “Дархан Нэхий” ХК, “Дархан-Ус суваг” ХК, “Монгол алтан тос” ХХК, “Улаанбаатар гурил” ХХК гэсэн 11-н байгууллагын баг тамирчид оролцсон юм. Тамирчид онолын мэдлэг, эвдэрсэн, хорт хийн голомт, гал унтраах, өвчтөнг зөөвөрлөх зэрэг 5-н ажиллагааг ёс дүрмийнхэн дагуу хийж аваргуудаа шалгаруулжээ. Үүнд:
- “Эрэл” цементийн үйлдвэр
- Шарын гол” ХК
- “Дархан-Ус суваг” ХК тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Харин тусгай байранд “Монгол алтан тос” ХХК-ий нөхөрлөлийн баг шалгарчээ. 2013 оны 10 дугаар сард зохиогдох төвийн бүсийн нөхөрлөлийн тэмцээнд Дархан-Уул аймгаа төлөөлж “ДДЦС” ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ий нөхөрлөлийн багууд оролцох урилгаар шагнуулжээ.