Драмын урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн муза Х” наадмын ганц хүний жүжгийн төрөлд “Шилдэг эмэгтэй жүжигчин” алтан цомыг эзэндээ авчирсан “Бурханд илгээсэн захидал” ганц хүний жүжгийг энэ сарын 24, 25-нд хоёрхон удаа УДЭТ-ын тайзнаа тоглох гэж байна /19.00 цагаас/. Олон улсын наадам болж хүрээгээ тэлсэн “Гэгээн муза”-гийн ганц хүний жүжгийн төрөлд анх удаа Канад, Коссова, Македон, Монголын уран бүтээлчид өрсөлдсөнөөс УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг “Бурханд илгээсэн захидал” бүтээлээрээ шилдгээр шалгарсан юм.
Жүжигчин Д.Ганцэцэг Эрик-Эммануил Шмитийн зохиолоос сэдэвлэн бичигдсэн тус жүжгээ үзэгчдийн хүсэлтээр дахин тайзнаа амилуулахаар болжээ.
Г.ДАША