Тайвань цэргийн сургуулилт хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Тайвань цэргийн сургуулилт хийжээ

Тайвань улс өнөөдөр Пэнху арал дээр нисэх хүчин, тэнгисийн цэрэг, явган цэргийг хамруулсан томоохон цэргийн сургуулилтийг эхлүүлжээ. Тайванийн арми цэргийн сургуулилтын хүрээнд  анх удаа “Thunderbolt-2000” нэртэй пуужингийн системийг хөөргөж туршсан бөгөөд цэргүүд шууд гал нээж, хээрийн сургуулилт хийсэн байна. Энэ нь Ма Инцюг Тайванийн Ерөнхийлөгч болсноос хойш армийн сургуулилтанд шууд гал нээсэн анхны тохиолдол болжээ. БНХАУ Тайванийг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг учраас цэргийн сургуулилтад гал нээхийг салан тусгаарлах үзэл хэмээн шүүмжлэлтэй ханддаг. 

ВВС-гийн мэдээлснээр Тайванийн Ерөнхийлөгч Ма Инцю өнгөрсөн 2008 онд сонгогдсноосоо хойш Хятадтай харилцах харилцаанд олон эерэг өөрчлөлтийг авчирсан боловч зарим хүмүүс түүнийг Хятадтай дэндүү ойр харилцаатай байна хэмээн буруушаах нь бий.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж