Хөрөнгө оруулалт буурсан эсэхийг шалгана

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалт буурсан эсэхийг шалгана

Уул уурхайгаа түшиглэн эдийн засгаа хурдацтай хөгжүүлэхийг зорьж байгаа ч Монголын хөрөнгө оруулалт буурсан талаар таагүй мэдээлэл гарах болсон. Тэгвэл Сангийн яам, Уул уурхай, Эдийн засгийн, хөгжлийн яам зэрэг дөрвөн яамны удирдлагаас бүрдсэн Ажлын хэсэг хөрөнгө оруулалт буурсан эсэхийг шалгахаар болжээ. 

Засгийн газраас уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг харилцан ашигтай байх зарчимд нийцүүлэх зорилгоор тогтвортой байдал, хөрөнгө оруулалт болоод бүтээгдэхүүн хуваах гэрээг боловсронгуй болгох зорилго тавин ажиллаж буй. 2010 онд манай улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 1,6 тэрбум ам.доллар байсан бол 2011 онд 4,6 тэрбум ам.доллар болж өсөөд байсан ч энэ тоо өнгөрсөн онд 3,8 тэрбум ам.доллар болж буурсан гэгдэж буй. Энэ нь дан ганц Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой гэж үзэхгүй байгаагаа Засгийн газрын сайдууд илэрхийлж байгаа билээ. Тухайбал, өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн Сангийн сайд Ч.Улаан мөн дээрх байр суурийг илэрхийлэв.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж