МХБ 110 гаруй сая төгрөгийн арилжаа хийв

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

МХБ 110 гаруй сая төгрөгийн арилжаа хийв

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /дөрөвдүгээр сарын 17/ 4,449 тоот арилжаагаар 33 компанийн нийт 110,947,851 төгрөгийн 71,301 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 15000.70 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 13.42 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 97 хэлцэл хийгдсэн байна. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Ремикон” ХК 7,583,935 төгрөгийн 39,295 ширхэг хувьцаа, “Гермес центр” ХК 1,060,000 төгрөгийн 10,000 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж