В.Якунин Ерөнхий сайдтай уулзахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

В.Якунин Ерөнхий сайдтай уулзахыг хүсчээ

“Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Ерөнхий сайдтай уулзах хүсэлт ирүүлжээ

“Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзах хүсэлтээ илэрхийлжээ. Ноён В.Якунин ирэх сарын эхээр Монгол Улсад зочлон ирэхээр товлосон талаар Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүнд илгээсэн түүний захидлыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд өнөөдөр албан ёсоор гардуулсан байна. Өмнө нь Ерөнхий сайдад илгээсэн түүний захиа замаасаа алга болж, "төөрсөн" ч өнөөдөр хүрэх эзэндээ очив. В.Якунины бичсэн гэх захиа арваад хоногийн өмнө замаасаа "гээгдэж", зарим хэвлэлд хүртэл гарч амжсан тул энэ удаа тэрээр өөрийн биеэр Ерөнхий сайдтай уулзахаар шийдсэн бололтой.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж